Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ-ын цахим хуудас

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ-ын цахим хуудас

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ

Малчдын бүлэг байгуулах тухай

2015-02-06

   Монгол улсын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 4-р зүйлийн нэг дэх заалтыг үндэслэн сумын  ГХУСАЗЗ-өөс ТОГТООХ нь:
1. Малын хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор сумын нийт багуудад малчдын бүлэг зохион байгуулж нутаг дэвсгэрт морин болон мотоцикльтой эргүүлийг ажиллуулсугай.
2. Малчдын бүлэг байгуулан ажиллах журам, эргүүл хийх маршрутыг гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Баг бүрт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан байгуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхитэй оролцсон бүлэг болон иргэдийг шагнаж ,урамшуулан ажиллахыг багийн Иргэд нийтийн Хурал болон Засаг дарга нарт үүрэг бологсугай.
4.Мал мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүст тавих хараа хяналтыг эрчимжүүлэн малчдад малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малыг байнгын хариулга маллагаатай байлгах, малыг им,тамгажуулах, бүртгэлтэй болгох талаар байнгын ухуулга сурталчилгаа хийж гарсан зөрчил дутагдлыг малчдад тайлагнаж байхыг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, малчдын бүлгийн ахлагч нарт үүрэг болгосугай.




                                                      ДАРГА:                                                          Д,.МӨНХ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%